Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Гадаад Харилцааны Яам болон бусад чиг үүрэг хариуцсан албан тушаалтныг томилсон байна. Тухайлбал, Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр М.Батбаярыг томилжээ.