УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаар аудитын дүгнэлттэй танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Биржийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Нүүрсээ 2024 онд 100 хувь биржээр зарах ёстой. ЭТТ ХХК-ийн нүүрсний борлуулалтын 35-40 хувийг 2023 онд биржээр зарсан. Он гарсаар хагас жилийн хугацаа өнгөрчихсөн байхад нүрсээ биржээр зарахгүй байна. Яагаад зэсийг биржээр зарахгүй байна вэ. Биржийн тухай хуулиа мөрдөхгүй бол энэ жил 60- 72 сая тонн нүүрс экспортлохоор тодотголд оруулсан байна. Нүүрсний үнэ эрсдэлтэй байна. Төсвийг голлон бүрдүүлдэг нь зэс, нүүрс байгаа шүү дээ. Явцын дунд Биржийн тухай хууль алдаатай байна, больё гэж магадгүй шүү. Нүүрс биржээр зарах процесс ямар хувьтай байна вэ" гэв.
Сэтгэгдэл (1)