УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын үйл ажиллагааг бүгдээрээ нийлж эмх цэгцтэй зөв авч явна. Бүгд хичээх ёстой. Өөрсдөөс хамаарах асуудал дээр 100 хувь хариуцлагатай болчих хэрэгтэй. Төхөөрөмж гацаж байгаа бол бүгд л гацах учиртай байдаг. Хувь хүний үйл ажиллагаанаас болж, хурууны хээ уншуулах секунт хоцорч байгаа учраас гишүүд горимын санал гаргаж байгаа учраас тухайн асуудалд УИХ-ын гишүүн санал өгөх эрхийг нь хүндэтгэж горимын санал хураалт явуулж байгаа. Түүнээс биш аливаа асуудлыг нуун дарагдуулж, авч гарах зорилгоор асуудалд хандаж горимын санал хураалт явуулдаггүй. Гишүүн бүр эрхээ эдлэх боломж нөхцөлийг нь хангаж өгөх ёстой" гэв.
Сэтгэгдэл (5)