Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар бол "парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байна". Энэ заалтын дагуу МАН болон АН-ын бүлгийн төлөөллүүд тус зөвлөлд байдаг. Харин ХҮН нам, Үндэсний Эвсэл, Иргэний Зориг Ногоон Намууд бүлэггүй учир зөвлөлд орох боломжгүй байв. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг "таслах эрхгүй"-гээр тус зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.