УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэллээ.
Тэрбээр "Горимын санал гэх зүйлээр санал хураалтыг хүчингүй болгоно гэдэг жишигийг цааш нь тогтоож болохгүй. Намрын чуулган эхлэхээс өмнө техникийн асуудлыг эцэслэж, дахи техник төхөөрөмж ажиллахгүй байна гэх асуудал гаргамааргүй байна.
2024 оны зургаадугаар сард төсвийн гүйцэтгэл хэлэлцэх ёстой байсан. Гэтэл сонгууль гээд хэлэлцэж амжаагүй. Харин өнөөдөр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх юм шиг байна. Өнөөдөр өглөө метриал нь ирсэн. Ийм богино хугацаанд яаж танилцаж амжих юм бэ. Гишүүд материалтайгаа танилцах цаг хомс байна. Параламентын хяналт шалгалтыг нэр төдий болгож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)