Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар буцаах ёстой. Уул уурхайгаас 80-90 хувь хамааралтай, тэр дундаа нэг бүтээгдэхүүнээс хамааралтай манайх шиг улс оронд төсвийн савалгаанаас хамгаалагдсан хууль байгаа юм.
Энэ хуульд Сангийн яамнаас оруулж ирсэн өөрчлөлтүүд Монгол Улсын макро эдийн засагт ирэх 3-4 жилийн хугацаанд сөргөөр нөлөөлнө. Энэ нь эргээд эдийн засгаа эрсдэлд оруулж буй хэрэг.
Том зургаараа бол төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь агуулгуудыг байхгүй болгож буй асуудлыг ярьж байгаа. Үүнд бүлгийн гишүүд эрүүлээр хандаж, энэ асуудлыг нухацтайгаар шийдэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)