УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар дахин нэг өдрийн завсарлага хүслээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт нэг өдрийн завсарлага авч, завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм. Төсвийн тодотгол, тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд намын гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэсэн тул завсарлагыг нэг өдөр сунгав.
Ингэснээр 2024 оны улсын төсвийн тодотгол болон Төр, орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийг УИХ маргааш 11.00 цагт хэлэлцэх боллоо.