ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар дараах мэдээллийг өлглөө.
Тэрбээр "Иргэний зориг зөвлөл байгуулагдлаа. Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, түүнийг дагалдан орж ирж буй хуулийн төслүүдэд ямар саналтай оролцох вэ гэдэг нэгдсэн байр сууриа нэгтлээ. 118-ын бүлэг хамтарсан Засгийн газар байгуулсан. УИХ-ын 11 байнгын хороон дарга нарыг МАН, АН хувиарлаж авсан.
Засаг дээр бид ямар нэг байдлаар хамтарч оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хэлэлцэх асуудлууд болон төлөвлөгөөг гаргадаг. Үүнд Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд мэдээлэлтэй болж чадахгүй байгаа. Бидний мэдэх, иргэдээ төлөөлөх эрх алдагдаж байна. Зөвхөн 118-уулаа шийдээд яваад байж болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)