УИХ дахь намын бүлгүүд Даваа гараг бүр хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр МАН болон, Ардчилсан намын бүлгүүд 09 цагаас хуралдана. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (1)