УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Орон нутгийн бие даасан байдалтай холбоотой ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийг амилуулахад хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа. Ингэж байж удирдлагатай, зөвлөлтэй, төсөвтэй бодит ажил болно. Тэгэхээр ямар өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна вэ?
Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхнийх нь боомтын сэргэлт. Хилийн тухай хуульд боомтын захиргаатай байна гэж нэг л заалт бий. Цаашид боомтоо өргөтгөхөд бие даасан хуультай байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр мөн цаашид үүнд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгнө үү. Дараагийн асуудал нь тойргийн гишүүний хувьд. Өмнөговь аймгийн төвд 50 МКв дулааны цахилгаан станц барих санал өгсөн. Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх санал өгсөн, мөн тус хотын Говь гурван сайхан нисэх онгоцны буудлыг 4D буюу олон улсын чанартай болгох саналууд өгсөн. Энэ ямар шатанд явж байгаа вэ" гэв.
Сэтгэгдэл (1)