Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Хотын захиргаанаас Eco mobility гэдэг уриалгыг гаргаж, олон нийтэд танилцуулахаар бэлдэж байна. Нэг ажил, нэг чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе, ойрхон бол алхдаг соёлд шилжье, унадаг дугуй ашиглая, нийтийн тээврийг ашиглая. Энэ чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийж эхэлнэ. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хоёрдугаар үе шатны автобуснууд есдүгээр сард орж ирнэ" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)