Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд 9:00 цагт эхэлнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд 17:00 цагт нээнэ.
-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт 9:00 цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ.
-Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.
-ЭМЯ-ны урилгаар “Орбис” олон улсын байгууллага Улаанбаатар хотод нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан сургалт дуусна.
-ИЗНН-аас 12:00 цагт мэдээлэл хийнэ.
-Нийслэл болон 21 аймгийн боловсролын ажилтнуудад яам, харьяа байгууллагуудаас салбарын бодлого, зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн сургалтыг Удирдлагын академид 10:30 цагт зохион байгуулна.
-"Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" олон улсын эрдэм шинжилгээний хурал 9:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт болно.
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.