Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.
Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана" гэв.
Сэтгэгдэл (1)