Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БСШУ-ны сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цэцэрлэгт хүүхдээ оруулахаар хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн байр хангалтгүй тул зарим байрыг түрээслэн, хичээл явуулна. 4200 багш дутагдалтай байгаа тул их, дээд сургууль төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, багш болгох журмыг боловсруулж байна.
Энэ хичээлийн жилээс англи хэл манай улсын үндсэн гадаад хэлний хичээл болсон.
Гуравдугаар ангийн 100 ЕБС-ийн сурагчид анх удаа англи хэлний хичээл үзнэ. 100 сургуулийг санамсаргүй байдлаар сонгоно. Учир нь англи хэлний багш 3200 буюу дутагдалтай байна. 2000 англи хэлний багшийг гадаадад бэлдэнэ.
Ерөнхийлөгч жил бүр сурагчдад хичээлийн шинэ жилийн эхний өдөр цахим хичээл заадаг. Энэ жил Монгол Улсын Үндсэн хууль сэдвээр хичээл заана.
Энэ жил ЕБС-ийн 25 сургууль, 29 цэцэрлэг шинээр баригдлаа. Гэвч 30 орчим төсөл удааширсан тул бид тэдгээр төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээгээ цуцалсан" гэв.