УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.