УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон.
Иргэд намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж бухимдалтай хандаж байх шиг байна. Би гудамжнаас гишүүн болж орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл, иргэд бид гудамжинд л амьдарч байна шүү дээ.
Би өмнө нь төрийн ажил, улс төрийн намын сонгуульд ажил хийж байгаагүй болохоор надад дутагдал бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.
Би УИХ-ын гишүүн болж төрөөгүй, надад энэ талын туршлага одоохондоо алга. Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олны нүдэн дээр амьдарч байгаа. Шагнал нь, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй” гэв.
Сэтгэгдэл (10)