УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаярыг сонгов. Тухайлбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.
Боловсрол:
- 1997-2000: Монгол Бизнес Дээд Сургууль
- 2000-2002: Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
- 2004-2007: Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
- 2008-2010: Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
- 2012-2015: Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
- 2014-2016: Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент
Боловсролын зэрэг, эрдмийн цол:
- Бакалавр
- Магистр
- Доктор
Ажилласан байдал:
- 2008-2012: Уул уурхайн төслийн менежер, удирдагч
- 2012-2016: Барилгын төслийн санаачлагч, удирдагч
- 2016-2024: “Монгол Чех Металл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2019-2020 он хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх ,
- 2023-2024 он хүртэл Ардчилсан Намын даргын Аж үйлдвэржилт хариуцсан зөвлөх
- 2023- 2024: “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч,
- 2024 оноос УИХ-ын гишүүн