УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв" гэв.