УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид гарчиг баталж давхисаар байгаад 30 жил боллоо. Оруулж ирж байгаа аж үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн тал нь ТЭЗҮ-гүй гэсэн мэдээлэл авсан. Оюу толгойг ТЭЗҮ-г нь тоохгүй баталсан. Түүний горыг 10 гаруй жил амсаж байна. Тиймээс ТЭЗҮ байхгүй төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ хэзээ орж ирэх вэ.
Зэс хайлуулах үйлдвэрийг туйлын дэмждэг. Гэтэл ТЭЗҮ-г тодруулаад асуучихаар энэ төслийг гацаасан мэт болчихдог. Угтаа эдийн засгийн ямар ч үр ашиггүй байдаг. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 50 хувьд нь мөрөөдлийн жагсаалт батлах гэж байгаагаа ойлгох ёстой" гэв.
Сэтгэгдэл (6)