УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүний асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Нэг зүйл дээр таньтай санал нийлэхгүй байна. Тэр бол таны үед хамтарч болоод бидний үед хамтарч болохгүй гэдэг өнцгөөр яриад байгаатай санал нийлэхгүй. Зарчим хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Та С.Баяр даргатай, Батболд даргатай хамтарч Засаг байгуулж байсан. Тухайн үед хамтарч засаг байгуулахаас өөр арга байхгүй байна гэж ярьдаг байсан. Одоо галав юүлж, газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш. Цаашдаа ч хамтарсан Засгийн газрууд байна. Та "Миний үед болно. Л.Ганөмөрийн үед болохгүй" гэдэг хандлагаа өөрчлөөч ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид байнгын хамтарсан Засаг байгуулах тогтолцоо руу орчихсон шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (10)