Хамтарсан Засгийн газар байгуулснаар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудалд тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэй хамтран шийдвэрлэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж талууд харж байгаа ажээ.
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг гурван намын дарга өнөөдөр /2024.08.12/ байгуулав. Уг гэрээнд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтлэг туссан зүйлсийг тусгасан байна. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал болон эхлүүлсэн томоохон төсөлхөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгажээ.
Мөн АН- ын мөрийн хөтөлбөрт багтсан, хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг тусгасан бол ХҮН намын зүгээс, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ хийх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилтуудыг тусгажээ.
Сэтгэгдэл (6)