ЗГ: Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар
- Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.