УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга та түрүүн "ухаангүй тохиолдолд гавгүй байж байгаад оргосон гурван тохиолдол байгаа" гэж хэллээ. Ухаангүй байж байгаад бусдад гэмтэл учруулсан тохиолдол гарсан уу. Ухаангүй байж байгаад хорих ангиас болон эмнэлгээс оргосон тохиолдол гарсан уу. Гавтай байсан нь зөв гэж яриад байна. Ухаангүй байгаа хүнийг гавлаж байгаад эмчилж болдог юм уу. Баянгол дүүргийн нэгдүгээрт хэлтсийн мөрдөгчид зодуулсан гэдэг гомдол гаргасан хүн эмнэлэгт гавтайгаа эмчлүүлж байгаад амиа алдсан байхад та нар муу хүн ирээд үхчихсэн шахуу юм ярьж байгаа" гэв.
Сэтгэгдэл (37)