УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.
Тухайлбал, долоодугаар сарын 29-ны өдөр буюу өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ дахь Хүний эрхийн дэд хороог шуурхай хуралдуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар тэрбээр "Хүний эрхийн суурь зарчмыг хөндөж буй цаг үеийн тулгамдсан асуудлаар тэр дундаа Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай залуугийн талаар хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх зайлшгүй шаардлага үүссэн тул миний бие Улсын Их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар тус хороог яаралтай хуралдуулах хүсэлт тавьсны дагуу Маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Мягмар гарагт Үндсэн хууль танхимд хуралдахаар тов гарлаа" гэсэн юм.
Иймд өнөөдөр хуралдах Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
- УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн М.Нарантуяа
- УИХ-ын гишүүн О.Номинчимэг
- УИХ-ын гишүүн П.Сайнзориг
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
- УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
Сэтгэгдэл (11)