УИХ-ын зарим эмэгтэй гишүүд Цагдан хорих ангид иргэн амь насаа алдсан асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан нийгмийн амин сүнс бол хүний эрх, эрх чөлөө байдаг. Хүний эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ гэдгийг шүүн харсаар багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ үүнд ямар нэг дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн хамгаалалтад саатуулагдаж буй иргэн хамгийн том хамгаалалтад байж байгаад амь насаа алдана гэдэг бол маш том гажуудал байгаагийн илрэл.
Бүх зүйл хаалттай байна. Бид нээлттэй, ил тод байж үүний ард гарна. Нууцлалтай зүйлийн ард хүний эрх хамгаалагдахгүй.
Энэ асуудлын талаар нээлттэй сонсгол хийхийг Ардчилсан намын бүлгийн зүгээс шаардаж байна" гэв.
Сэтгэгдэл (4)