УИХ-ын зарим эмэгтэй гишүүд Цагдан хорих ангид иргэн амь насаа алдсан асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад маш олон эмгэнэлтэй гэмт хэргүүд тохилдож байна. Үүнд цагдаагийн албан хаагч нар холбоотой байгаа нь түгшүүртэй байдлыг бий болгож байна. Тухайн амь хохирогч цагдаагийн албан хаагчдад зодуулсан тухайгаа илэрхийлж, гомдол гаргасан байсан. Гэтэл гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй байгаан улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байна.
Тэгэхээр бидэнд гэрч хохирогчоо хамгаалах тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна. Үүнд цаг хугацаа алдахгүй байх ёстой.
Маш өндөр ачаалал дунд манай цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа. Тиймээс тогтолцоогоо эргэн харж, хууль зүйн реформоо зайлшгүй хийх шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)