УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсенг сонгов. Ингэхдээ түүний сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсан үзжээ.
УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Б.Бейсенийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн байна.