Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэж нэмсэн байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэр томъёо. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу.
Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг.
Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр хамгийн бага стандартыг тогтоох ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)