Дархан аварга нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын байр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Агваансамдангийн Сүхбат 3 түрүү, Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.
Мөн нийт 9 дархан аварга төрснөөс Монгол бөхийн гал голомт болсон газруудын нэг Төв аймгаас одоогоор 2 дархан аварга цолтон төрсөнөөр улсаа тэргүүлж байна. 2020 оны байдлаар 8 аймгаас 9 Дархан аварга цолтон төрөөд байна. Эдгээр Дархан аваргуудын хоёр нь Улсын баяр наадамдаа 10-аас дээш түрүүлсэн юм.
Улсын баяр наадам дөхөх болгонд төрийн дээд одон медаль гардуулдаг уламжлалтай. Энэ жишгээр өчигдөрхөн жил Дархан аварга Г.Өсөхбаяр уг цолыг хүртсэн. Олон нийтийн зарим нь үүнд шүүмжлэлтэй хандаж буй.
Ингэснээр түүнтэй зүүний магнай булаацалдаж, бөхийн амжилтаараа олныг хоёр хэсэгт хуваадаг Дархан аварга А.Сүхбат л ганцаараа Хөдөлмөрийн баатар цолгүй үлдэв.
Өөрийгөө "хавчлагад өртдөг" хэмээдэг түүнд баатар цол ирэх өдөр бий боловч далд өрсөлдөөн ихтэй хоёр хүнийг хамтад нь шагнасан бол гэх бодол төрөв. Ямартай ч А.Сүхбат аварга нэг бодол, хоёр санаатай сэрж байгаа биз ээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (40)