Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн яам цаашид салах ёстой. Гэхдээ яамдын тоог олон болгохгүйн тулд хэвээр үлдээхээр шийдсэн. Хууль зүйн сайд бол шударга ёсны сайд байх ёстой. Шударга өрсөлдөөний газар хэвлэлийн хурал хийх хэмжээнд ажилласан. Зориуд үүнийг монополын газар гэж нэрлэсэн. Хэдэн бизнесийнхээ орчныг идээд дуусаж байгаа. Үүнд хүн намд энэ газар сайн ажиллаж чадна гэж үзэж байна.
Барилга, хот байгуулалтын яамыг зөвхөн барилга барьдаг гэж ойлгоод байдаг. Хот байгуулалтыг урд нь оруулж ирсэн. Гэр хорооллыг орон сууцжуулах ёстой.
Яамгүй сайд нар гэж бий. Энэ бол их үр дүнтэй юм билээ. Сонгодог парламент хөгжсөн ихэнх улсууд дэд сайд нь парламент дотроосоо сонгодог. Цаашид энэ асуудлыг судлаж үзэх нь зүйтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)