УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батбаатар хэлэхдээ, "Парламентаа 126 гишүүнээс бүрдэнэ гэдэг Үндсэн хуулийн болон УИХ-ын тухай хуулийн агуулгаар нь бодохгүй бол ихэнх зүйл дээр ярьж байгаа өнцөг нь олонх, цөөнх байна.
Олонх, цөөнх алга болчихож байгаа шүү дээ. Бүрдэж байгаа Засгийн газрыг харвал одоо нэг л том олонх болж байгаа. 126 гишүүний 118 гишүүн нь нийлээд нэг бүлэг болчихож байгаа.
Засгийн газраа хамтарч байгуулна гэдэг УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, эвсэл болох асуудал бүгд сөхөгдөөд явна. УИХ-ын дарга Тамгын газар энэ тэр дээрээ анхаармаар байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)