МАН, АН, ХҮН намын удирдлагууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хурдтай байцгаая гэсэн агуулгатай санамж бичиг. Уг санамж бичигт гарын үсэг зураад хуулийн дагуу 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Мөрийн хөтөлбөрийн нэг нам оруулж ирдэг байсан бол одоо бүх намаас санал авна. Ингээд 30 хоногийн дотор боловсруулна. Дараа нь гэрээ байгуулна. Гэрээ 200-300 хуудастай байна.
Улс төржөөд шийдлээ гаргаж чаддаггүй байсан том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Улс оронд зайлшгүй тулгамдсан асуудлуудыг хийхэд өнөөдрийн энэ өдөр түүхэн өдөр болж байна.
Парламентын ардчилалын түүхэнд шинэ 30 жил эхэлж байна. Мөн Монгол Улсын хөгжлийн хуудсанд шинэ 30 жил эхэлж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)