Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "ХҮН нам бол маш олон эдийн засагчтай. Тийм болохоор гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, мөнгө босгох тал дээр анхаарна. Мөн ХҮН нам хяналтаа хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Боловсролын чиглэлд реформуудыг хийе гэсэн ерөнхий чиглэлээ яриад явж байгаа. Түүнээс биш хэдэн яам, хэн сайд болох талаарх асуудал огт яригдаагүй. ХҮН намын хувьд эдийн засгийн бодлогоо авч явна гэсэн хүлээлттэй байлаа. Аливаа шийдвэрийг гаргахдаа УИХ-д намуудын авсан суудлаар эрэмбэлээд явах зүйтэй. АН эдийн засгийнхаа бодлого төлөвлөлтөө авч явъя гэсэн санал гаргасан гэж ойлголоо. ХҮН нам бол сөрөг хүчний хувьд Засгийн газарт хяналтаа ч тавина. Зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаад явах боломж байгаа байлгүй дээ" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)