Монголын эдийн засгийн чуулган болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Монголын түүхэнд анх удаагаа таван намаас бүрдэж байгаа. Парламент дахь таван нам нь хамгийн багадаа дөрвөөс дээш намын төлөөлөлтэй байгаа. Хоорондоо хэлэлцээрийн ширээний ард суухад төвөгтэй намууд орж ирсэн. Энэ бол санал гээгдэхгүй байх тогтолцоог сонгосны үр дүн.Монгол Улсын тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт улс төрийн намууд өнөөдөр гарын үсэг зурна. Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Ирээдүйд улс оронд хэрэгтэй шийдвэрүүд дээр хамтарцгаая гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Төрийн байгууллагын зарим ачаалал бага байгааг бүтэн шийдвэрлэнэ. Эрчим хүчний либералчлал хийнэ, эрчим хүчний үнийг чөлөөлнө. Эрх зүйн орчныг тодорхойлно. Мөн ирэх дөрвөн жилд гэр хорооллыг орон сууцжуулах маш том реформ хийнэ. Гэр хорооллын хэсэгчилсэн дулаалга зэрэг инновацийг зайлшгүй хийх шаардлага байгаа. Үүнээс гадна Хөшигийн хөндийг хотын төвтэй холбосон гүүр барина" гэв.
Сэтгэгдэл (1)