Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр "Ардчилсан нам байнга сөрөг хүчин байгаагүй л дээ. АН-д МАН, МАХН-тай хамтарч ажиллаж байсан зүйл зөндөө бий. Бид хамтдаа Оюутолгой, Тавантолгой гэх зэрэг том төслийг хөдөлгөж байсан. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг бид хамтдаа баталж байсан. Орон нутгийн бие даасан байдлыг бид хамтдаа бий болгож байсан. Бидэнд туршлага байна. Энэ удаагийнх бол илүү өндөр түвшнийх гэж би ойлгож байна. Энэ бол хурд. Хурдан байя л гэж байна. Сонгуулиар ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгоё. Монголчууд бол цөөхүүлээ мөртлөө асуудал ихтэй ард түмэн. Чаддаг, чаддаг зүйлээ л хийе гэж байгаа юм" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)