"Playtime festival"-аар хотын дарга Х.Нямбаатар "Амьд хөгжмийн наадам" ТББ-д Налайх дүүргийн 3 дугаар хороонд 50 га газрыг эзэмшүүлэв.
Энэ үеэр хэлсэн үгэндээ "Сүүлийн 20 гаруй жил хөгжмийн наадмыг зохион байгуулж буй Амьд хөгжмийн наадам төрийн бус байгууллагынхаа хамт олонд 500 мянган мкв талбайн газар эзэмшүүлэх гэрчилгээг гардуулж байна. Олон жил энэ наадам энд үргэлжлээсэй гээд ирэх жилийн Playtime-аас өмнө энэ орчмын авто замыг шинээр тавьж өгье. Мөн автомашины зогсоол байгуулна. Энэ фестивалийг зохион байгуулахад эрчим хүчний асуудал хүндрэлтэй байгаа. Эрчим хүч, зам хоёрыг шийдэж өгнө гэдгээ хэлэхээр ирлээ. Хөгжим бол эрх чөлөө" гэв.
Сэтгэгдэл (2)