МАН-аас УИХ дахь Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу хамтрахаар болсон бөгөөд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтэц хэлэлцэнэ.
Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газар хэдэн яамтай байх, хэдэн сайдтай байх, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын орон тоо зэрэг асуудлыг эцэслэх бөгөөд үүний дараа МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцээ батлуулна.
Сэтгэгдэл (3)