Шинээр байгуулагдсан УИХ-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга гаргаж, аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өчигдөр /2024.07.05/ байгуулсан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Лобби бүлэг байгуулах тухай саналаа УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Н.Батсүмбэрэл, О.Саранчулуун, Д.Ганмаа, Д.Бум-Очир, П.Батчимэг,, А.Ундраа нарт тавьж, анхны уулзалтаа төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд хийсэн байна.
Сэтгэгдэл (1)