Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ.
Үүнээс 90 орчим хувь нь иргэний улсын бүртгэлийг хуульд заасан хугацаанд хийлгээгүй зөрчил эзэлж байна гэж УЕПГ-аас мэдээлэв. Тухайлбал,
- Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор;
- Гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор;
- Иргэний нас барсныг 3 хоногийн дотор;
Иргэний үнэмлэхийг 16, 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил нийтлэг гарчээ.
Иргэний улсын бүртгэл нь:
Хэрэв улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бол иргэнийг 20.000 төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заажээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хууль
15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- төрсний;
- гэрлэсний;
- гэрлэлт дуусгавар болсны;
- гэрлэлт сэргээсний;
- эцэг /эх/ тогтоосны;
- үрчилсний;
- овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
- нас барсны;
- иргэний үнэмлэхийн;
- үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
- биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
- оршин суугаа газрын хаягийн;
- шилжилт хөдөлгөөний;
- Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;
- хүйс өөрчлөгдсөний гэсэн төрөлтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацааг Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан байна.