Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж бид үзэж байгаа. Хамтарсан засаг байгуулах ямар нэг урилга ирээгүй. Ирэх дөрвөн жилд улс төр яаж өрнөхийг мэдэхгүй. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хууль зөрчих, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно. МАН-ын засгийн эрх барих сонголтыг иргэд хийсэн учир уг сонголтод Ардын нам хүндэтгэлтэй хандах ёстой.
Би МАН-аас гурван удаа хөөгдсөн хүн эргэж буцах сэтгэл байхгүй.
Үндэсний эвсэл сонгуулийн хуульд заасны дагуу жагсаалтаас нэр дэвшсэн нэр дэвшигчид үндсэн хандивын санг бүрдүүлсэн. Тайлан нээлттэй байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшил тодорхой хэмжээнд хандив өгсөн. Энэ дашрамд талархал илэрхийлье.
Үндэсний эвсэл 4000 гаруй хувийн хэвшлээ сонсож, судалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ажлуудаа шат дараатай хийнэ. Татварын хууль, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал, НӨАТ, маш олон зөвшөөрлүүд зэргийг цэгцлэх шаардлагатай.
Монгол Улс хууль, эрх зүйн реформ хийх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хэдэн зүйлийг онцолж дурдлаа. Нэгдүгээрт гадаад харилцаа. Монголыг тойрсон гадаад бодлогын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт дотоодод үүсээд байгаа асуудлууд дээр ялангуяа улстөржилтөөс үүдээд байгаа асуудлуудад цэг тавих. Монгол Улсын гадаад харилцааны бодлого маш чухал" гэв.
Сэтгэгдэл (1)