УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн 1-р тойрогт өрсөлдөж, ялалтад тун ойрхон очсон билээ. Харин тэрбээр цаг үеийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлж, өөрийн цахим хуудаснаа:
"Баярлалаа та бүхэндээ
Олон жилийн маань хүсэл, мөрөөдөл биелж хоёр Улсын Их Хурал дамнаж хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Монгол Улсын Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд сайхан байна аа.
“Цэгцрэх хөдөлгөөн” нэгэнт эрчээ авчээ, энэ эрчийг сааруулахгүй авч явна гэдэгт нөхдөдөө итгэж байна.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сонгогчиддоо баярлалаа.
Дэмжсэн тусалсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье! Илүү ихийг хийгээрэй гэж миний нөхдөд болон надад сургамж, ухаарал хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Нэгдүгээр тойргийнхоо ялагчдад баяр хүргэж, Бүс нутаг, улс Монголынхоо төлөө зүтгэх үйлсэд тань амжилт хүсье" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (2)