Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлэлдээ "Сонгуулийн автоматжуулагдсан системээр дүнг дамжуулсан. Дүн 04 цаг 50 минутад эцэслэгдлээ. Нийтдээ 2198 хэсгийн хорооны системээр дамжуулалт бүрэн дууссан. Ийнхүү сонгогчийн ирц 69.4 хувьтай байсан. Дээр нь гадаадад байгаа иргэдийн саналыг тоолоод дууссан бөгөөд 9768 хүний саналыг тоолсон. Нийтдээ систем дээр эцэслэгдсэн 1 сая 450 мянган сонгогч саналаа өгчээ. Өмнөх сонгуультай харьцуулах сонгогчийн тоо өссөн. Залуучууд идэвхтэй оролцсон гэж дүгнэлт хийх боломжтой байна. 24-50 насныхан маш идэвхтэй оролцлоо. Улаанбаатар хот 70 хувь, орон нутаг 60-аас дээш хувийн ирцтэй байлаа. Намын жагсаалтаар МАН 35 хувь, АН 30.1 хувь, ХҮН 10.4 хувь, Үндэсний эвсэл 5.2 хувь, ИЗНН 5 хувийн дэмжлэгийг авсан. Түүнчлэн улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болсон буюу 1-ээс дээш хувийн санал 9 нам байна. Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь, Үнэн ба зөв нам 2.8 хувь, Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь, Бүгд найрамдах нам 1.3 хувь байна.
Гар тооллогын ажил нь дууссан газруудын дүн системээр дамжуулсан дүнгээс нэг ч зөрүү байгаагүй" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (2)