2024 оны УИХ-ын сонгуулийн дүн гарсантай холбогдуулан АН-аас мэдээлэл өгч байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр "Ардчилсан намын сонгосон 430 гаруй мянган сонгогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хяналтын тооллогын дүн мэдээ өглөө гарна. Ардчилсан нам УИХ дахь суудлаа 33 болгож чадлаа. Бидний хувьд эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд орохыг маш их орсон. Харамсалтай нь, ардчилсан намын гишүүн, хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах зэрэг үйл явдлууд өрнөлөө. Харамсаж байна.
Биднийг дэмжсэн 430 мянган сонгогчийнхоо хүсэн мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Монголчуудыгаа ажлын байртай болгохын төлөө ажиллана.
Монголчуудын амьдрал ядуу байгаа гэдгийг энэ сонгууль харуулж өглөө. Бидэнтэй хамт байсан, урваагүй олон мянган гишүүддээ, мөн ухуулагч, ажиглагчаар ажилласан намын гишүүд дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өргүй Монголын төлөө ажиллана.
Бид цаашид эрх барьдаг улс төрийн хүчин болохын төлөө тодорхой бодлогуудыг хэрэгжүүлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)