УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН хамгийн олон буюу 505 мянга орчим санал цуглуулжээ. Араас нь АН 434 мянга орчим саналтай байна. Тэгвэл бид та бүхэнд урьдчилсан байдлаар МАН-ын жагсаалтаар УИХ-д суух болзол хангасан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
- Инженер Г.ЛУВСАНЖАМЦ
- Австралийн RMIT их сургуулийн магистр М.ЭНХЦЭЦЭГ
- "Ондо"-ийн Ч.АНАР
- Ахиллис Монгол ТББ-ын тэргүүн О.САРАНЧУЛУУН
- Академич Д.РЭГДЭЛ
- Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.ГАНМАА
- МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.ЭРДЭНЭБАТ
- СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.МАНДХАЙ
- Шарк, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН
- Уул уурхайн яамны дэд сайд Б.УЯНГА
- Шинэ Монгол сургуулийн Ж.ГАЛБАДРАХ
- Нийгмийн хамгааллын сайд асан А.АРИУНЗАЯА
- МАН-ын Хяналтын хорооны дарга Б.БАЯРБААТАР
- Удирдлагын академийн багш, доктор Б.ХЭРЛЭН
- Ерөнхийлөгчийн зөвлөх Д.БУМ-ОЧИР
- Нийслэлийн засаг даргын орлогч О.НОМИНЧИМЭГ
- Нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗУЛХПАР
- "Хүний эрх-дэвшилтэд бодлогын хүрээлэн" ТББ-ын захирал Х.БААСАНЖАРГАЛ
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)