УИХ-ын сонгуулийн санал хураалт 69,3 хувийн ирцтэйгээр хаагдсан билээ. Уншигч та бүхэнд УИХ-ын 2024 оны сонгуулийн долоодугаар тойрогт хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна. Долоодугаар тойрогт Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд багтаж байна.
Санал хураалтын эцсийн дүнгээр АН-аас Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, МАН-аас Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар нар олонхийн санал авлаа.
Долоон мандаттай уг тойрогт АН тав, МАН хоёр суудал авлаа. Хамгийн өндөр саналыг АН-аас нэр дэвшигч Р.Сэддорж авсан бол МАН-аас нэр дэвшсэн Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар нар удааллаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)