МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь нотлогдож байгаа учраас мэдээлэл өгч байна. Ардчилсан намынхны мөнгө тараалт бүх тойрог дээр хэрээс хэтэрлээ. Булган аймгийн Ардчилсан намын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл регистрийн дугаарыг нь тулгаж мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж баталгаажлаа. Өвөрхангай аймгийн зах дээр Ардчилсан намынхан 150 мянган төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ нотлогдлоо.
Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд хүчээр тарааж байгаад баригдлаа. 2024 оны зургадугаар сарын 26-ний орой Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлуудад “Аав ээждээ өгөөрэй” гэж дугтуйтай 300 мянган төгрөг тараасан хууль бус зөрчил илэрлээ.
Хүн зөөх үйлдлийг маш их гаргаж байна. Эдгээр зөрчлийг холбогдох байгууллагад хандан шалгуулж байгаа гэдгийг мэдэгдье" гэв.
Сэтгэгдэл (1)