Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж байна. Зарим газарт үер буусны улмаас айлын гэр, байшин усанд автсан, автомашин урссан тохиолдол ч гараад буй. Хур бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэг:
- Тог тасарсан бол гэмтлийг засаж, хэрэглээг сэргээх хүртэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх
- Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай 7004 7004 дугаар дуудлага өгч, хүн, мал амьтан ойртуулахгүй байх арга хэмжээ авах
- Цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс дээш өндөрт байрлуулах
- Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг шалгах зэргийг зөвлөлөө.
Сэтгэгдэл (1)