УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас С.Ганбаатар нэр дэвшиж буй.
Тэр бол тойргийг ч солино, хамтрагчаа ч солино, намаа ч солино, "хоч"-оо ч солино, бүр үзмэрч хийгээд тойрогтоо үлдэж мэдэхээр харагдав.
Монголчууд шашны тэргүүн сонгохоор бол түүнд ирээдүй байна. Харин Ерөнхийлөгч болохыг нь үзэхгүй л болов уу.
Тэрбээр тойрогтоо улаан, шарыг тунаруулан жартайтал маасайж, мэргэ төлгө тавьж явна. Сонгуулийн дэмийрэл ч энэ удаад нэр дэвшигч С.Ганбаатарыг сүйд болтол дайрчээ. Түүний мэргэнд бол "6 дугаар сарын 22-нд нар буцна, 6 сарын 28-нд МАН буцна" гэж буужээ.
"Босоо" хэмээн олноо өргөгдсөний тэддүгээр ондоо "өөрөө л улс төрөөс буцчих вий". Энэ мэт явдаггүй мөрөөдөл бол сонгогчдыг "элэг барьсан" явдал. Бодлого ярьж чадахгүй, бодлоо ярьдаг "уран илтгэгч" сүүлийн үед мөлхөө болсон нь үүнээс мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (22)