УИХ-ын энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр "бодлого ярья" гэж уриалцгааж буй. Гэхдээ зарим нь хөөрсөн сэтгэл, омогшил, эх оронч үзэл дээр дөрөөлж "төрийн эрх мэдэл"-д хүрдэг нь үнэн. Яг ийм замаар явж ирсэн нэгэн бол Х.Баттулга юм.
Монголын төрд Х.Баттулгад эдлүүлээгүй эрх, албан тушаал гэж байхгүй. 12 жил УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй таахалзаж, 4 жил тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд хийж, эцэст нь бас л Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд суусан. Харин 2017-2021 оны хооронд тусгаар тогтносон, ардчилсан, хөгжиж буй Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Гэвч...
Намгийн мэлхий намагтаа жаргалтай гэгчээр "улс төр" түүнээр дутаагүй ч улс төрөөр тэрбээр дутсан бололтой, сонгуулийн 4 дүгээр тойрогт "аяга нэгтэн"-үүдээ хөтлөөд, ичих нүүрээ элгэндээ наагаад явж байна. Тэртээ 10 гаруй жилийн өмнө төмөр замын ажлыг танкны үлгэрээрээ зогсоож, ирээдүйдээ мухар зам, овоолсон шороо, өр үлдээсэн хүн бол Женкогийн хочилсон "бууны нохойнууд биш" ТЭР ӨӨРӨӨ байсан бололтой.
Саяхан УИХ-ын гишүүн асан, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр бидний мэддэг ч мэдээгүй юм шиг дүр эсгэн амьдарсаар ирсэн үнэнийг илчиллээ. Түүний хэлж байгаагаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш, маш буруу тогтолцоо манай улсад бий болжээ. Тухайлбал, коммунизм руу эргээд алхсан нь тодорхой болсоор байж.
2020 оны 2 дугаар сар. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Н.Номтойбаяр руу зурвас бичжээ. Тухайн зурваст "ОХУ-ын Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр монголын төрийг төлөөлж ажиглагчаар оролцох"-ыг санал болгосон байв. Гэхдээ Номт тэр үед гишүүний бүрэн эрхээсээ татгалзчихсан, хуулийн байгууллагаар явж байсан үе аж. Түүнд зөвшөөрсөнгүй. Хариуд нь К.И.Азизовоос "Монголд юу болоод байгааг маш сайн мэдэж байна. Москвад хүрээд ир. Бид бодит боломжоор тусалж болох юм" гэсэн утгатай зурвасыг илгээсэн байна. Н.Номтойбаярыг хоригдох үед К.И.Азизовтой аав Б.Нямтайшир нь уулзаж. Гэтэл шоронд хийх бүхэл бүтэн схемийг ярьж, хүүд чинь 7.7 жилийн ял онооно гэсэн байна...
Х.Баттулга гадаад харилцааг тэлэх нь битгий хэл, тэлээ хурга шиг байсныг Н.Номтойбаярын үгээс там тум ч биш тод томруун мэдэрч болно. Цар тахал дэгдсэн, онцгой дэглэмтэй үеийг далимдуулж Засгийн газар, УИХ-ын эрхийг гартаа авах хуулийн төсөл санаачлаад явсан тухай ч тэр дурдав. Түүний хэлснээр Х.Баттулга "Монголыг золигт гаргасан. Төмөр замыг гацаасных нь горд бид маш их боломжийг алдсан".
Тухайн үед УИХ-аар "Төвийг сахих бодлого"-ыг соёрхон баталсан. Харин Х.Баттулга орж ирээд "төвийг бүр сахих" болгосон. Үүгээрээ дамнуулаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болох замнал руу оржээ. Үүнд элсүүлэх гэж улайрахдаа үүрэг хариуцлага, нэгдэн орох концевц, ашиг, эрсдлийг ч тооцоолоогүй байж. Тодруулбал, 50 гаруй концевц байсан ч "жинхэнэ гишүүн" болоогүй учраас 30 орчмыг нь ли мэдэх эрх үүссэн байна. Ингээд байнгын хороон дээр шуугиан тарьж, ард олон мэдэгдэгдэхгүй хар хайрцагны бодлогоор тэнд нь унтуулаад өнгөрчээ.
Тэрбээр хойд бүс дэх сурталчилгааны үеэрээ ОХУ-ын дайн дажин, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн тухай ярьж, аль талд нь орохоо шийдэх түүхэн сонгууль гэж "элийрч" явсан. Энэ бүхэн одоог хүртэл Х.Баттулгын "үнэн төрх"-ийг илчлэхгүй байна гэж үү? Одоо хоосон хөөрөл биш, бодож сонголтоо хийх цаг нэгэнт болсон.
Яг ямар эрх ашиг түүнийг улс төрөөс явуулахгүй барьж, хорьсоор байна вэ? Өрнөлийг нь бодвол, магад загалмайлсан эх орных нь "төрийн дуулал" эгшиглээд унтуулдаггүй байж мэднэ.
М.Жаргал
Сэтгэгдэл (18)