УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
"Гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 327, одоо 131 гомдол мэдээллийг шалгаж байна. Долоо хоногийн дотор 468 болж өссөн байна.
Нам болон нэр дэвшигчээс гомдол мэдээлэл ирдэг юм биш. Иргэдээс ч мөн ирдэг. Гомдол мэдээллийг 24 цаг хүлээж авч, даруй прокурорын байгууллагад хүргүүлж байгаа. Богино хугацаанд шалган шийдвэрлэхийг зорьж байгаа.
- МАН- 179 гомдол ирснээс 117-г нь шийдвэрлэлээ.
- АН-139 гомдол мэдээлэл ирснээс 90-ийг нь шийдвэрлэв.
- ХҮН- 6 гомдол байгаагаас гурвыг нь шийдвэрлэсэн. Ажиллагаанд хоёр гомдолыг шалгаж байна.
- Үнэн ба Зөв нам- 6 гомдол мэдээллээс гурвыг нь шийдвэрлээд байна.
Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн тоо 176. Одоо 22 мэдээллийг шалгаж байна" гэв.